Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сургалт, үнэлгээ, судалгааны институт

By Admin

ЭРЭЛТЭД НИЙЦСЭН УР ЧАДВАР ОЛГОХ ХӨТӨЛБӨР

Хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, ажил олгогчийн шаардлага, хувь хүний хэрэгцээнд нийцсэн мэргэжлийн ур чадвар олгох, мэргэшүүлэх сургалтын цогц арга хэмжээг хэрэгжүүлж, иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэхэд хөтөлбөрийн зорилго оршино.
Хөтөлбөрийн хүрээнд дараах зорилтыг хэрэгжүүлнэ.
👉Ажилгүй, ажил хайж байгаа, ажил олоход хүндрэлтэй болон мэргэшлийн түвшнээ ахиулах хүсэлтэй иргэнийг мэргэжлийн ур чадвар олгох, мэргэшүүлэх сургалтад хамруулж, эзэмшсэн ур чадварыг нь үнэлж баталгаажуулах
👉Албан бус сургалт, амьдралын туршлагаар олж авсан мэргэжлийн ур чадвараа үнэлүүлэх хүсэлтэй иргэнийг чадамжийн үнэлгээнд хамруулж, гэрчилгээжүүлэх
👉Хөтөлбөрт хамрагдсан ажилгүй иргэнийг ажилд зуучилж, ажилтай, орлоготой болоход дэмжлэг үзүүлэх
Хөтөлбөрт дараах иргэнийг хамруулна:
- Ажилгүй иргэн
- Ажил хайгч иргэн
- Ажил олоход хүндрэлтэй иргэн
- Мэргэшлийн түвшнээ ахиулах хүсэлтэй иргэн
- Өмнөх мэдлэг, ур чадвараа үнэлүүлэх иргэн
Хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, ажиллах хүчний хэрэгцээнд суурилан мэргэжлийн ур чадвар олгох сургалтыг дараах 8 салбарын 20 мэргэжлийн хүрээнд зохион байгуулна.
- Гурил, гурилан бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн технологийн ажилтан
- Сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэл эрхлэгч
- Хүнсний үйлдвэрийн тоног төхөөрөмжийн засварчин
- Хүлэмжийн аж ахуйн фермер
- Жимс, жимсгэнийн аж ахуйн фермер
- Сүлжмэлийн үйлдвэрийн технологийн ажилтан
- Арьс шир боловсруулалтын технологийн ажилтан
- Цахилгаанчин
- Гагнуурчин
- Барилгын засал чимэглэлчин
- Бетон арматурчин
- Хуурай хийц угсрагч
- Хүнд машин механизмын оператор
- Хүнд машин механизмын засварчин
- Далд ба ил уурхайчин
-Ойн арчилгаа, ашиглалтын ажилтан
- Төмөр замын замчин
- Авто замын засварчин
- Өгөгдлийн сангийн ажилтан
- Мэдээллийн аюулгүй байдлын мэргэжилтэн
▪️ Хөтөлбөрийг ХНХЯ удирдлага арга зүйгээр хангаж, ХНХСҮСИ нэгдсэн зохион байгуулалтаар хангаж ажиллана;
▪️ Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сургалт, үнэлгээ, судалгааны институт Чадамжид суурилсан сургалтыг зохион байгуулах байгууллагыг холбогдох журам, шаардлагын дагуу сонгон шалгаруулна;
▪️ Аймаг, нийслэл, дүүргийн хөдөлмөр эрхлэлтийн байгууллага хөтөлбөрт хамрагдах иргэнийг бүртгэх, хамрагдах нөхцөлийн талаар мэдээлэл, зөвлөгөө өгнө;
▪️ Хөтөлбөрийг “Онцгой байдлын үеийн дэмжлэг болон хөдөлмөр эрхлэлтийн төсөл”-ийн санхүүжилтээр хэрэгжүүлнэ.
Хөтөлбөрийн хүрээнд дараах арга хэмжээг хэрэгжүүлнэ;
▪️ Ажилгүй, ажил хайж байгаа, ажил олоход хүндрэлтэй иргэнийг мэргэжлийн ур чадвар олгох онол, дадлагын сургалтад хамруулж, ажлын байранд дадлагажуулах;
▪️ Ажил олгогчийн захиалга, хувь хүний хэрэгцээнд үндэслэн ажилтай иргэнийг мэргэшүүлэх сургалтад хамруулж мэргэшлийг түвшинг ахиулах;
▪️ Сургалтад хамрагдсан иргэний сургалтаар эзэмшсэн ур чадварыг үнэлж, чадамжийн гэрчилгээ олгох;
▪️ Албан бус сургалт, амьдралын туршлагаар олж авсан мэргэжлийн ур чадвараа үнэлүүлэх хүсэлтэй иргэнийг холбогдох журмын дагуу чадамжийн үнэлгээнд хамруулж, гэрчилгээжүүлэх;
▪️ Аймаг, нийслэл, дүүргийн хөдөлмөр эрхлэлтийн байгууллага, мэргэжлийн холбоод(зөвлөл), сургалтын байгууллага, үйлдвэр аж ахуйн нэгж хөтөлбөрт хамрагдсан ажилгүй иргэнийг ажилд зуучлах, тогтвортой ажлын байраар хангах ажлыг зохион байгуулах;
☑️ Мэргэжлийн ур чадвар олгох сургалт гэдэг нь: Хувь хүний хэрэгцээнд нийцсэн, эсхүл хөдөлмөр эрхлэхэд шаардагдах чадамжийг богино хугацаанд эзэмших сургалт юм. Тус сургалтад нийт 700 иргэн;
☑️ Мэргэшүүлэх сургалт гэдэг нь: Ажилтнуудынхаа мэргэшлийн түвшинг ахиулах хүсэлтэй ажил олгогчдын захиалгад үндэслэн мэргэшүүлэх болон давтан сургалтыг хэлнэ. Тус сургалтад нийт 300 иргэн;
☑️ Өмнөх мэдлэг, ур чадварыг хүлээн зөвшөөрч, баталгаажуулах үнэлгээ гэдэг нь: Үнэлүүлэгчийн албан бус сургалтын аль нэг хэлбэрээр эсвэл амьдралын орчноос эзэмшсэн чадамжийг илрүүлэх, түүнийг баталгаажуулах, дараагийн шатны сургалтын түвшинг тодорхойлох, үнэлүүлэгчийн тодорхой мэргэжлийн чиглэлээр чадамж эзэмших хэрэгцээг тодорхойлох үйл явж юм. Үүнд 200 иргэн тус тус хамрагдана.
- Мэргэжлийн ур чадвар олгох сургалтад хамрагдах иргэдийг- Аймаг, нийслэл, дүүргийн хөдөлмөр эрхлэлтийн байгууллага;
- Мэргэшүүлэх сургалтад хамрагдах иргэдийг- Мэргэжлийн холбоод ;(зөвлөл)
- Өмнөх мэдлэг, ур чадварыг хүлээн зөвшөөрөх үнэлгээнд хамрагдах иргэдийг – Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сургалт, үнэлгээ, судалгааны институт тус тус бүртгэнэ.
Дэлгэрэнгүй мэдээллийг: 95028687, 99519677




Copyright © 2024 Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сургалт, үнэлгээ, судалгааны институт