Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сургалт, үнэлгээ, судалгааны институт

Power BI.

Та манай байгууллагын BI
Судалгаануудыг энд дэрж үзнэ үү ✌️

Bi

Үйл ажиллагааны эрхэм зорилго

Институтийн эрхэм зорилго нь төрөөс хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хамгаалал, хүн амын хөгжлийн талаар баримтлах бодлого, хөтөлбөрийн судалгаа, шинжилгээ хийж, бодлого боловсруулагч нарт зориулсан зөвлөмж боловсруулах, хөдөлмөрийн зах зээлийн эрэлтийг тодорхойлох, түүнд нийцүүлэн хүний нөөцийг бэлтгэх хөдөлмөрт бэлтгэх, ур чадвар олгох сургалт, бүртгэл мэдээллийн нэгдсэн тогтолцоог бүрдүүлж, үнэлгээ, чанарын баталгаажуулалт хийхэд оршино.

4.2 Үйл ажиллагааны чиглэл

- Институт нь доор дурдсан үйл ажиллагааны чиглэлтэй байна.
- Хөдөлмөр, нийгмийн хамгааллын судалгааны чиглэлийн хүрээнд

4.2.1

Хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн харилцааны асуудлаар эрдэм шинжилгээний судалгаа, шинжилгээ хийх, дүгнэлт өгөх, бодлогын зөвлөмж боловсруулах

4.2.2

Хөдөлмөрийн зах зээлийн барометрийн судалгаа хийх, ажиллах хүчний хэтийн төлөвийг тодорхойлох, шинжилгээ хийх, бодлогын зөвлөмж боловсруулах

4.2.3

Цалин хөлс, хөдөлмөрийн норм, норматив, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тогтоох асуудлаар судалгаа, шинжилгээ хийх, бодлогын зөвлөмж боловсруулах

4.2.4

Хөдөлмөрийн эрх зүйн акт, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн стандарт, хөдөлмөрийн нөхцөлийн асуудлаар салбарын яам, эрдэм шинжилгээний байгууллагуудтай хамтран ажиллах, судалгаа, шинжилгээ хийх, бодлогын зөвлөмж боловсруулах

4.2.5

Нийгмийн даатгал, тэтгэврийн бодлого, итгэлцүүр, сангийн удирдлага, үйлчилгээний цахимжилтийн үр нөлөөний асуудлаар эрдэм шинжилгээний судалгаа, шинжилгээ хийх, дүгнэлт өгөх, бодлогын зөвлөмж боловсруулах

4.2.6

Нийгмийн халамжийн бодлого, зорилтот бүлгийн халамжийн үйлчилгээний арга аргачлал, хүн амын хөгжлийн бодлогын асуудлаар эрдэм шинжилгээний судалгаа, шинжилгээ хийх, дүгнэлт өгөх, зөвлөмж боловсруулах

4.2.7

Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрүүдийн үр дүнд судалгаа, шинжилгээ хийх, дүгнэлт өгөх, бодлогын зөвлөмж боловсруулах

4.2.8

Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн жижиг зээл, санхүүгийн дэмжлэгийн үр дүн, хүртээмжтэй байдалд мөшгих судалгаа, шинжилгээ хийж, дүгнэлт өгөх, зөвлөмж боловсруулах

4.2.9

Хөдөлмөрийн зах зээлийн статистик мэдээллийг цахимжуулах, мэдээллийн технологийн инновацид суурилсан бүтээгдэхүүн, үйлчилгээг нэвтрүүлэх, олон нийтэд нээлттэй болгох

4.2.10

Нийгмийн инновацид суурилсан судалгаа, шинжилгээ хийх

4.2.11

Цахим шилжилтийн хүрээнд салбар дундын их өгөгдөлийг боловсруулан Хөдөлмөр эрхлэлтийн системийн динамик загварыг ашиглах, улмаар салбарын болон салбар дундын бодлогын оновчтой шийдвэр гаргахад дэмжлэг үзүүлэх, мэдээллийг олон нийтэд хүртээмжтэй болгох

4.2.12

Ажил мэргэжлийн ангилал, ур чадварын хангамж, эрэлт хэрэгцээнд дүн шинжилгээ хийж, хөдөлмөрт бэлтгэх, ур чадвар олгох сургалтын болон гадаад ажиллах хүчний хэрэгцээг тодорхойлох, төгсөгчдийн мөшгих судалгааг тогтмол хийх, хамрах хүрээг өргөжүүлэх

4.2.13

ҮАМАТ, ажил мэргэжлийн стандарт, мэргэшлийн үндэсний хүрээг боловсруулахад яамны газар, хэлтэстэй хамтарч ажиллах

4.2.14

Хөдөлмөр болон нийгмийн хамгааллын салбарын ажилтнуудын болон судлаачдын судалгаа, шинжилгээний арга зүйн мэдлэг, мэргэшлийг дээшлүүлэх, ажлын бүтээмжийг нэмэгдүүлэх сургалт, семинар зохион байгуулах, шинэлэг мэдээллээр хангах, чадавхи бэхжүүлэх сургалтын нэгдсэн тогтолцоог бүрдүүлэх; Хөдөлмөрт бэлтгэх, ур чадвар олгох сургалтын багш нарыг чадавхижуулах, сургалтын чанарыг дээшлүүлэх, нэгдсэн арга зүйгээр хангах, мэргэшлийн үнэлгээ, чанарын баталгаажуулалтын хүрээнд

4.2.15

“Хөдөлмөрийн тухай хууль”, “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай” хууль болон бусад хуульд заасан хөдөлмөр эрхлэлтийн, ажил мэргэжлийн чиг баримжаа олгох, залуучуудыг хөдөлмөрт бэлтгэх сургалтын хөтөлбөр, агуулга боловсруулах, сургагч багш, хөдөлмөрт бэлтгэх, ур чадвар олгох сургалтын багш, үйлдвэрлэлийн дадлагажуулагч сургагч багш бэлтгэх, чадавхжуулах сургалт, судалгаа хийх, мэдээллийн сан бүрдүүлэх, үнэлгээ гэрчилгээжүүлэлттэй холбоотой чиг үүргүүдийг хэрэгжүүлэх

4.2.16

Мэргэжлийн болон хөдөлмөр эрхлэлтийн сургалтын агуулга, арга зүйг боловсронгуй болгох, багшийн тасралтгүй хөгжил, судалгаа, мэдээллийн нэгдсэн тогтолцоог бүрдүүлэх, суралцагч, төгсөгчдийн мэргэшлийн түвшинг тогтоох, инновацийг дэмжих, сургалт зохион байгуулах, Хөдөлмөрт бэлтгэх, ур чадвар олгох сургалтын байгууллага, багш, ажилтан, иргэд, үйлдвэр, аж ахуйн нэгж, түншлэгч буйгууллагуудад зөвлөн туслах мэргэжил арга зүйн удирдлагаар хангах

4.2.17

Мэргэжлийн болон хөдөлмөр эрхлэлтийн сургалтын багш, ажилтан, суралцагч, түншлэгчдийн уулзалт, зөвлөгөөн, хэлэлцүүлэг хийх, инновацийг дэмжих хүрээнд олон улсын болон үндэсний онол практик, судалгаа шинжилгээний хурал зохион байгуулах

4.2.18

Төр, хувийн хэвшлийн байгууллагууд, төрийн бус байгууллага, иргэдтэй түншлэлийн хүрээнд хамтран ажиллаж, мэргэжлийн зөвлөлийг байгуулах, үйл ажиллагааг нь чадавхжуулах, ажил мэргэжлийн уралдаан, ур чадварын тэмцээн зохион байгуулах

4.2.19

Олон улсын байгууллага болон тэдгээрийн хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрийн нэгж, үндэсний судалгаа, шинжилгээний байгууллагуудтай эрдэм шинжилгээний ажлаар холбоо тогтоож, туршлага солилцох, хамтран ажиллах

4.2.20

“Иргэний амьдрал болон үйлдвэрлэлийн орчноос албан бус хэлбэрээр эзэмшсэн мэдлэг, ур чадварыг холбогдох мэргэжлийн зөвлөлтэй хамтран үнэлэх, баталгаажуулах, гэрчилгээжүүлэх

4.2.21

”Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.8 дахь хэсэгт заасны дагуу гадаад ажилтны мэргэжил, ур чадварын үнэлгээг хийх

Байгууллагын хаяг байршил: УБ хот, Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Нарны зам, 55-р байр, 2-р давхар

Цэсүүд

Холбоо барих

Вэб хандалтын тоо

  • Өнөөдөр: 407
  • Энэ 7 хоног: 1067
  • Энэ сар: 7568
  • Нийт: 289012

Copyright © 2024 Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сургалт, үнэлгээ, судалгааны институт