Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сургалт, үнэлгээ, судалгааны институт

By Admin

МЭРГЭЖИЛТЭЙ АЖИЛТНЫ МЭРГЭШЛИЙН ТҮВШИН ТОГТООХ ҮНЭЛГЭЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

 
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сургалт, үнэлгээ, судалгааны институт, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Озоны үндэсний алба, Монголын хөргөлт, халаалт, агааржуулалтын холбоотой хамтран “Хөргөлт, агааржуулалтын тоног төхөөрөмжийн угсралт, засвар, үйлчилгээ” мэргэжлийн чиглэлээр мэргэжилтэй ажилтны мэргэшлийн түвшин тогтоох үнэлгээг энэ оны 3 дугаар сарын 28, 29-ний өдрүүдэд зохион байгууллаа.
 
Энэ удаагийн үнэлгээг Монголын хөргөлт, халаалт, агааржуулалтын холбооны “Мастер чадамж” сургалт, судалгааны төвд зохион байгуулсан бөгөөд үнэлгээнд 9 иргэн өөрийн хүсэлтээр хамрагдсанаас 3 иргэн чадамжтай гэж үнэлэгдсэн байна.
 
Хөндлөнгийн үнэлгээ зохион байгуулах, баталгаажуулах багийн бүрэлдэхүүнийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сургалт, үнэлгээ, судалгааны институтийн захирлын тушаалаар томилж, Үнэлгээний ажилтнаар мэргэжлийн мэргэшсэн үнэлгээний ажилтан, Технологийн дээд сургуулийн Хөргөлтийн тэнхимийн багш П.Алтанцэцэг, Монголын хөргөлт, халаалт, агааржуулалтын холбооны дэргэдэх "Мастер чадамж" сургалт, судалгааны төвийн дадлагажуулагч багш А.Отгонбаяр, Монголын хөргөлт, халаалт, агааржуулалтын холбооны дэргэдэх "Мастер чадамж" сургалт, судалгааны төвийн Тэргүүн Ш.Энх-Амгалан нар ажилласан бол Хөндлөнгийн баталгаажуулагчаар институтийн Үнэлгээ, баталгаажуулалтын албаны арга зүйчид удирдлага арга зүйгээр ханган ажиллалаа.
 
 
 




Copyright © 2024 Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сургалт, үнэлгээ, судалгааны институт