By
Daariimaa.L
НИЙГМИЙН ДААТГАЛЫН БАГЦ ХУУЛИЙН ШИНЭЧЛЭЛИЙН ХҮРЭЭНД ХУУЛИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ 55 ДҮРЭМ, ЖУРАМ БАТЛААД БАЙНА
Нийгмийн даатгалын багц хуулийн шинэчлэлийн хүрээнд хуулийг хэрэгжүүлэх журам, заавар, дүрэм, аргачлал боловсруулж батлуулах ажлын хэсгийн ээлжит хурал 2024 оны 03 дугаар сарын 20-ны өдөр боллоо.
Тус ажлын хэсгийн ахлагч, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Нийгмийн даатгалын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Батжаргал хурлыг нээж, дүрэм, журам боловсруулан, батлуулах ажлын явцыг танилцууллаа.
Нийгмийн даатгалын багц хуулийг 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхтэй холбоотой хуулийг хэрэгжүүлэх дүрэм, журам боловсруулан, батлуулах үүрэг бүхий Ажлын хэсгийн ажлын явц 2024 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн байдлаар:







2024 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн байдлаар дүрэм, журмын боловсруулалт бүрэн дууссан бөгөөд батлагдсан нийт 55 дүрэм, журам байна.




