ЭРХЭМ ЗОРИЛГО


Хөдөлмөр нийгмийн хамгааллын сургалт, үнэлгээ судалгааны институтийн эрхэм зорилго нь төрөөс хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хамгаалал, хүн амын хөгжлийн талаар баримтлах бодлого,хөтөлбөрийн судалгаа,шинжилгээ хийж,бодлого боловсруулагч нарт зориулсан зөвлөмж боловсруулах, хөдөлмөрийн зах зээлийн эрэлтийг тодорхойлох,түүнд нийцүүлэн хүний нөөцийг бэлтгэх хөдөлмөрт бэлтгэх,ур чадвар олгох сургалт,бүртгэл мэдээллийн нэгдсэн тогтолцоог бүрдүүлж, үнэлгээ, чанарын баталгаажуулалт хийхэд оршино.

Захиргаа удирдлагын газар


Хөдөлмөр нийгмийн хамгааллын сургалт, үнэлгээ, судалгааны институтийн өдөр тутмын үйл ажиллагааг хууль тогтоомж,тогтоол шийдвэрийн дагуу хэвийн явуулах нөхцөлийг бүрдүүлж, удирдан зохион байгуулах, мэдээллийн технологийн дэд бүтцийг ашиглан судалгаа, шинжилгээний арга аргачлал, үр дүн, мэдээ мэдээллийг хэрэглэгчдэд шуурхай хүргэхэд дэмжлэг үзүүлэх, мэдээллийн аюулгүй байдлыг хангах.

Судалгааны газар


Хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн харилцааны асуудлаар болон хөдөлмөрийн зах зээлийн барометрийн судалгаа хийх, дунд, урт хугацааны таамаглал, загварчлалыг хөгжүүлэх, шинжилгээ хийж,бодлогын зөвлөмж боловсруулах.

Хүн амын хөгжлийн бодлогын асуудлаар эрдэм шинжилгээний суурь судалгаа, шинжилгээ хийх, загварчлалыг хөгжүүлэх, дүгнэлт, зөвлөмж боловсруулах.Нийгмийн даатгал, тэтгэврийн бодлого, сангийн удирдлага, нийгмийн хамгааллын бодлогын болон нийгмийн халамжийн зорилтот бүлгийн халамжийн үйлчилгээний арга, аргачлалын асуудлаар эрдэм шинжилгээний суурь судалгаа, шинжилгээ хийх, дүгнэлт зөвлөмж боловсруулах.

Тогтмол хийгддэг судалгаа шинжилгээний,загварчлалын ажлууд

 Барометрийн судалгаа /жил бүр/

 Төгсөгчдийн хөдөлмөр эрхлэлтийн судалгаа /жил бүр/

 Цалин хөлсний бүтцийн судалгаа /2 жилд 1 удаа/

 Хөдөлмөрийн эрэлт, нийлүүлэлтийн дунд, урт хугацааны таамаглал /жил бүр/

 Хөдөлмөрийн зах зээлийн ерөнхий тэнцвэрийн загварчлал / жил бүр/

 Хөдөлмөрийн зах зээлийн тойм /улирал бүр/

 Хөдөлмөр нийгмийн хамгааллын салбарын статистик /жил бүр/

Хүний нөөц ур чадварын сургалт, үнэлгээний газар


Хөдөлмөр эрхлэлтийн, ажил мэргэжлийн чиг баримжаа олгох, залуучуудыг хөдөлмөрт бэлтгэх сургалтын хөтөлбөр, агуулга боловсруулах, сургагч багш, хөдөлмөрт бэлтгэх, ур чадвар олгох сургалтын багш, үйлдвэрлэлийн дадлагажуулагч сургагч багш бэлтгэх, чадавхжуулах сургалт, судалгаа хийх, мэдээллийн сан бүрдүүлэх, мэргэжлийн сургалтын байгууллагын төгсөгч, иргэн, мэргэжилтэй ажилтны ур чадварын түвшин тогтоох үнэлгээ, баталгаажуулалтыг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах, гэрчилгээжүүлэх.







Хөдөлмөр нийгмийн хамгааллын сургалт, үнэлгээ,
судалгааны институт
976 - 77111331
info@institute.gov.mn
Байгууллагын хаяг байршил: Улаанбаатар, Сүхбаатар дүүрэг,
Нарны зам, 55-р байр 2 давхар 3 тоот

ТУСЛАХ ЦЭС
Удирдлагын баг
Тендер
Шилэн данс
Санхүүгийн ил тод байдал
Тайлан, төлөвлөгөө
Хүний нөөц
Өргөдөл, гомдол
ҮАМАТ
ХОЛБООСУУД