Хүнсний үйлдвэрийн тоног төхөөрөмжийн засварчин мэргэжлээр суралцаж төгссөн төгсөгчдийн мэдлэг, ур чадварыг үнэлэх, хөндлөнгийн үнэлгээ зохион байгуулж байна.



  Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын төгсөгч, мэргэжлийн ур чадвар эзэмшсэн иргэний мэргэшлийн түвшинг үнэлж, баталгаажуулах, хөндлөнгийн шалгалт зохион байгуулах журам”-ыг үндэслэн Хүнсний үйлдвэрлэлийн салбар дахь Хүнсний үйлдвэрийн тоног төхөөрөмжийн засварчин мэргэжлээр суралцаж төгссөн төгсөгчдийн мэдлэг, ур чадварыг үнэлэх, хөндлөнгийн үнэлгээ зохион байгуулж байна.

  Үнэлгээг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сургалт, үнэлгээ, судалгааны институтийн Үнэлгээ, гэрчилгээжүүлэлт хариуцсан арга зүйч Д.Наранбилэг удирдлага, арга зүйгээр ханган ажиллаж үнэлгээний ажилтаар Мэргэшсэн үнэлгээ, баталгаажуулалтын ажилтан Б.Энхцэцэг, Механикийн инженер багш М.Анхбаяр нар ажиллаж байна.

  Үнэлгээнд нийт төгсөгч хамрагдаж байгаа бөгөөд Чингэлтэй дүүрэг дэхь Чиглэл ХХК-ны сургалтын төвийн онол дадлагын танхимд явагдаж байна.

ХӨДӨЛМӨР, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН СУРГАЛТ, ҮНЭЛГЭЭ, СУДАЛГААНЫ ИНСТИТУТ

Бусад мэдээ






Хөдөлмөр нийгмийн хамгааллын сургалт, үнэлгээ,
судалгааны институт
976 - 77111331
info@institute.gov.mn
Байгууллагын хаяг байршил: Улаанбаатар, Сүхбаатар дүүрэг,
Нарны зам, 55-р байр 2 давхар 3 тоот