“И-Монгол академи” – тай хамтран ажиллах, санал солилцох уулзалт боллоо.



  Уулзалтад Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сургалт, үнэлгээ, судалгааны институтийн захирал Б.Батцэцэг, “И-Монгол академи” УТҮГ-ын Цахим ур чадварын газрын дарга В. Лут-Очир болон холбогдох албан тушаалтнууд оролцлоо.

  Институтийн зүгээс мэргэжлийн богино хугацааны сургалтын байгууллагын суралцагчдад нэгдсэн цахим ур чадвар олгох сургалтын агуулга хөтөлбөрийг хамтран боловсруулах, улмаар Цахим үндэстэн хөтөлбөрийн хүрээнд ажил, хөдөлмөр эрхлээгүй ажилгүй иргэдийг сургах, чадвахийг бэхжүүлэх, хөдөлмөрт бэлтгэх сургалтын чиглэлээр хамтарч ажиллах санал, боломжуудыг танилцууллаа.

  “И-Монгол академи”-н зүгээс 2021 онд хуучнаар Харилцаа холбоо, мэдээлэл технологийн газар, Үндэсний статистикийн хороотой хамтран Монгол Улсын хэмжээнд өрхийн МХХТ-ийн хэрэглээ, хүртээмжийн судалгаа хийсэн байдаг. Тус судалгаагаар Монгол Улсын тоон бичиг үсэг тайлагдалт 43.8 хувьтай гарсан.

  Монгол Улсын хүн ам 3.4 сая гэж тооцоход үүний тал хувьд ч хүрэхгүй байгаа нь тийм ч хангалттай үзүүлэлт биш юм. Үүнийг нэмэгдүүлэх тал дээр тус академийн Цахим ур чадварын газар голлож ажилладаг талаар дурьдаад, манай институттэй хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлээд дараах саналыг тавьсан болно.

  “И-Монгол академи” нь харааны бэрхшээлтэй хүмүүсийг цахим хэрэглээнд сургаж, тэгш хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор компьютерын дэлгэц мэдрэх, мөн программ дээр ажиллаж сургах зорилготой байгаа бөгөөд 2023 оны хувьд 8 хүнийг сургах төлөвлөгөөтэй байгаа. Үүнээс эхний ээлжид 2 хүнийг сонгон сургалтад хамруулах юм. Үүний дагуу тус сургалтыг зохион байгуулахад хоёр тал хамтран ажиллахаар боллоо.

  Мөн энэ үеэр бүх нийтийн цахим ур чадварыг хөгжүүлэх, сургалтын агуулгыг түвшин бүрээр боловсруулах, сургалтын хөтөлбөр болон залуучуудыг ажил хөдөлмөрт бэлтгэх “Оролцоо”- төслийн хүрээнд хамтран ажиллахаар боллоо.

ХӨДӨЛМӨР, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН СУРГАЛТ, ҮНЭЛГЭЭ, СУДАЛГААНЫ ИНСТИТУТ

Бусад мэдээ






Хөдөлмөр нийгмийн хамгааллын сургалт, үнэлгээ,
судалгааны институт
976 - 77111331
info@institute.gov.mn
Байгууллагын хаяг байршил: Улаанбаатар, Сүхбаатар дүүрэг,
Нарны зам, 55-р байр 2 давхар 3 тоот