Захирлын мэндчилгээ

   Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сургалт, үнэлгээ, судалгааны институтийн цахим хуудсанд зочилж байгаа танд энэ өдрийн мэндийг хүргэе.

   Институт нь төрөөс хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хамгаалал, хүн амын хөгжлийн талаар баримтлах бодлого, хөтөлбөрийн судалгаа, шинжилгээ хийж, бодлого боловсруулагч нарт зориулсан зөвлөмж боловсруулах, хөдөлмөрийн зах зээлийн эрэлтийг тодорхойлох, түүнд нийцүүлэн хүний нөөцийг бэлтгэх хөдөлмөрт бэлтгэх, ур чадвар олгох сургалт, бүртгэл мэдээллийн нэгдсэн тогтолцоог бүрдүүлж, үнэлгээ, чанарын баталгаажуулалт хийх эрхэм зорилгын хүрээнд:

   Хөдөлмөр, нийгмийн хамгааллын судалгаа, шинжилгээ хийх, дүгнэлт өгөх, бодлогын зөвлөмж боловсруулах,цахим шилжилтийн хүрээнд салбар дундын их өгөгдөлийг боловсруулан Хөдөлмөр эрхлэлтийн системийн динамик загварыг ашиглах, улмаар салбарын болон салбар дундын бодлогын оновчтой шийдвэр гаргахад дэмжлэг үзүүлэх, мэдээллийг олон нийтэд хүртээмжтэй болгох;

   Хөдөлмөрт бэлтгэх, ур чадвар олгох сургалтын багш нарыг чадавхижуулах, сургалтын чанарыг дээшлүүлэх, сургалт, зохион байгуулах, мэдээллийн сан бүрдүүлэх, “Иргэний амьдрал болон үйлдвэрлэлийн орчноос албан бус хэлбэрээр эзэмшсэн мэдлэг, ур чадварыг холбогдох мэргэжлийн зөвлөлтэй хамтран үнэлэх, баталгаажуулах, гэрчилгээжүүлэх чиг үүргийг хэрэгжүүлэн ажиллаж байна.

   Төр, хувийн хэвшлийн байгууллагууд, төрийн бус байгууллага, иргэдтэй түншлэлийн хүрээнд хамтран ажиллаж, Олон улсын байгууллага болон тэдгээрийн хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрийн нэгж, үндэсний судалгаа, шинжилгээний байгууллагуудтай эрдэм шинжилгээний ажлаар холбоо тогтоож, туршлага солилцох, хамтран ажиллах нь бидний эрхэм зорилгын нэг билээ.

   Манай Info@institute.gov.mn цахим хуудсаар зочилж, байгууллагын үйл ажиллагаа, сургалт, үнэлгээ, судалгаа, шинжилгээний ажлуудтай танилцан өөрсдийн ажилдаа хэрэгцээт мэдээллийг олж авах, ашиглах, бидэнтэй хамтран ажиллах боломжийг танд олгож байна.

   Бидэнтэй холбоо тогтоон санал хүсэлтээ ирүүлэн, хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байна.

   Та бүхэнд амжилт хүсье.

Хүндэтгэсэн, Захирал      Б. Батцэцэг







Хөдөлмөр нийгмийн хамгааллын сургалт, үнэлгээ,
судалгааны институт
976 - 77111331
info@institute.gov.mn
Байгууллагын хаяг байршил: Улаанбаатар, Сүхбаатар дүүрэг,
Нарны зам, 55-р байр 2 давхар 3 тоот

ТУСЛАХ ЦЭС
Удирдлагын баг
Тендер
Шилэн данс
Санхүүгийн ил тод байдал
Тайлан, төлөвлөгөө
Хүний нөөц
Өргөдөл, гомдол
ҮАМАТ
ХОЛБООСУУД